Бидний эрхэм зорилго
Дэлхийн жишигт нийцсэн даатгалын цогц үйлчилгээ.
“Иншүрко Даатгал” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Иншүрко” ХХК нэртэйгээр байгуулагдаж, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны 94 дүгээр тогтоолын дагуу ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авснаар даатгалын салбарт хууль, эрх зүйн бүрэн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Анх 4 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 20 гаруй чадварлаг мэргэжилтнээс бүрдсэн мэргэжлийн баг болон өргөжин хөгжиж, байгууллагын тогтвортой өсөлт, институцийн хөгжил бодитоор хангагдаж байна.
Одоогийн байдлаар “Иншүрко Даатгал” ХХК нь даатгалын салбартаа хамгийн өндөр дүрмийн сантай компаниудын нэг болж, санхүүгийн тогтвортой байдал болон урт хугацааны өсөлтийн бат бөх суурийг бүрдүүлээд байна.
Компанийн эрхэм зорилго нь харилцагчидтай итгэлцэлд суурилсан харилцаа тогтоож, олон улсын стандартад нийцсэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн, эрсдэлийн оновчтой удирдлагаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад оршино. Мөн бид дижитал шилжилт, үйл ажиллагааны үр ашиг, засаглал, дотоод хяналт болон эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхэд анхаарч байна. Цаашид “Иншүрко Даатгал” ХХК нь салбарын тэргүүлэгч болж, харилцагч болон хувьцаа эзэмшигчдийн урт хугацааны итгэлтэй түнш байхыг зорьж ажиллана.
Дэлхийн жишигт нийцсэн даатгалын цогц үйлчилгээ.
Даатгуулагчийн эрсдэлийг бууруулсан, олон улсын жишигт нийцсэн даатгалын цогц үйлчилгээ үзүүлж, баялаг бүтээгч хүн бүрийн хамгийн итгэлтэй, зорилтот сонголт байна.
Итгэлцэл, Хариуцлага, Хамгаалалт, Тогтвортой хөгжил.

Гүйцэтгэх захирал
Эрхэм харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, эрхэм хувьцаа эзэмшигчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
“Иншүрко Даатгал” ХХК нь даатгалын салбарт олон улсын стандарт, дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэгч төвтэй бизнесийн соёлыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна.
Бид эрсдэлийн найдвартай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагч бүрт түргэн шуурхай, ил тод, чанартай үйлчилгээг хүргэхэд онцгойлон анхаарч байна.
Компанийн гүйцэтгэх удирдлагын баг өдөр тутмын үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, үйл ажиллагааны үр ашиг, харилцагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, бизнесийн процессыг сайжруулах, хурд болон ил тод байдлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг бодит хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ.
Бид дотоод нөөцдөө тулгуурлан хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, багийн уялдаа холбоог сайжруулах замаар хариуцлагатай, мэргэшсэн хамт олныг бүрдүүлэн компанийн үнэт зүйл, соёлыг бодит ажил хэрэг болгож, харилцагч бүрд чанартай, найдвартай үйлчилгээг хүргэх үндсэн хөдөлгөгч хүчин болгон ажиллаж байна.
Бид дижитал шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлж, дотоод процессуудыг автоматжуулан, мэдээллийн ил тод байдлыг сайжруулснаар харилцагчдад түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх суурийг бүрдүүлж, компанийн үр ашиг болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн. Цаашид “Иншүрко Даатгал” ХХК нь тогтвортой өсөлт, өндөр гүйцэтгэл, харилцагч төвтэй үйлчилгээний стандартыг хангаж, илүү уян хатан, шуурхай, найдвартай даатгалын үйлчилгээг хөгжүүлэн ажиллах болно. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй эрхэм харилцагчид, түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Хараат бус гишүүн

Хараат бус гишүүн

Гүйцэтгэх захирал

Эрсдэл, нөхөн төлбөрийн захирал

Үйл ажиллагааны захирал

Даатгалын захирал

Андеррайтинг хариуцсан захирал

Санхүү, захиргааны захирал
“Иншүрко Даатгал” ХХК нь анх “Иншүрко” ХХК нэртэйгээр байгуулагдлаа.
“Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны 94 дүгээр тогтоолоор баталгаажсан, ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авлаа.
Бид хамгийн анхны Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээг байгууллаа.
“Даатгагчийн баталгааны зөвлөл”-д нэгдлээ.
“MF3 Фанкшенл Фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2024”-д ивээн тэтгэгчээр оролцлоо.
“Иншүрко Даатгал” ХХК 1 нас хүрлээ.
“Албан журмын даатгагчдын холбоо”-ны гишүүн боллоо.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
"Улаанбаатар биeнналь-2025" соёлын нэгдсэн үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр оролцлоо.
“Эв эе” наадмын хөтөлбөрт ивээн тэтгэгчээр оролцлоо.
Ногоон багц даатгалыг зах зээлд салбартаа анх удаа нэвтрүүллээ.
“Монголын аялал жуулчлалын холбоо”-той Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
“Outbond Travel Mart” арга хэмжээнд амжилттай оролцлоо.
БОНЗ (Байгаль орчин, Нийгэм, Засаглал) тайланг анх удаа боловсруулан тайлагнаж, тогтвортой хөгжил, ил тод байдлын чиглэлд шинэ алхам хийлээ.
“Хаан банк”-наас зохион байгуулсан “Green Day – Family Day” өдөрлөгт оролцож, байгууллагын үйл ажиллагаа болон ногоон хөгжлийн санаачилгыг дэмжин хамрагдлаа.
“Иншүрко Даатгал” бид 1,500-уулаа боллоо.
“REX UNITY GAMES 2025” тэмцээнийг ивээн тэтгэж, спортын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжлээ.
“Монголын Даатгалын зуучлалын холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хэнтий аймгийн Чингис Цом-2026 аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэлээ.
Бид 14 хэлбэрийн 48 төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, борлуулалтын үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж байна.
“Муайтай спортын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн – 2026” ивээн тэтгэгчээр оролцлоо.
“Иншүрко Даатгал” ХХК 2 нас хүрлээ.
Даатгалын салбарт Японы хөрөнгө оруулалтыг “Иншүрко Даатгал” ХХК анх удаа нэвтрүүллээ.
Харилцагчдын тоо 20,000-д хүрч, хэрэглэгчийн бааз тогтвортой өсөлттэйгөөр өргөжин тэлж, зах зээл дэх компанийн байр суурь улам бүр бэхэжсэн байна.
“Иншүрко Даатгал” ХХК-ийн “Брэндийн элч”-ээр Рэппер | Продюсер | Бизнес эрхлэгч Big Gee-г албан ёсоор танилцууллаа.
Иншүркогийн засаглал, дүрэм журам, тайлан, бодлогын материалыг харилцагч, түншүүдэд ойлгомжтой байдлаар хүргэнэ. Хэрэгтэй материал цахим хуудсанд хараахан нийтлэгдээгүй бол бидэнтэй холбогдож албан хүсэлт илгээнэ үү.
Иншүрког хэрхэн удирдан, хяналт тавих засаглалын ерөнхий хүрээг тогтоосон баримт бичиг.
Ажилтан, түнш, удирдах зөвлөлд тавигдах ёс зүйн хэм хэмжээ.
Төлөөлөн удирдах зөвлөл хэрхэн ажиллаж, шийдвэр гаргах журам.
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах дүрэм, журам.
Комплайнсын хяналтын чиг үүрэг, журамд тавигдах заавар.
Зөрчлийн талаар мэдэгдэх журам, мэдээлэгчийг хамгаалах зарчим.
Ил тод мэдээлэл, олон нийтэд тайлагнах журам.
Сонгон шалгаруулалт, хөгжүүлэлт, хүний нөөцийн шийдвэрийн хүрээ.
Шударга цалин, урамшууллын зарчим.
Удирдлагын залгамж, гол үүргийн залгамжлалын төлөвлөгөө.
Иншүрко оролцогч талуудтай хэрхэн харилцаж, хамтран ажиллах талаар.
Иншүрко компани, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны товч танилцуулга (PDF).
Энэ файл бэлэн болмогц энд нэмэгдэнэ. Яаралтай хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу.