“Иншүрко Даатгал” ХХК-ийн “Брэндийн элч”-ээр Рэппер | Продюсер | Бизнес эрхлэгч Big Gee-г албан ёсоор танилцууллаа
Иншүрко Даатгал брэндийн үнэ цэнийг өсгөх, залуучуудын санхүүгийн болон даатгалын мэдлэгийг дэмжих стратегийн хүрээнд реппер, продюсер, бизнес эрхлэгч BIG GEE-г Брэндийн элчээр албан ёсоор томиллоо.

“Иншүрко Даатгал” ХХК нь брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог өргөжүүлэх, залуучуудын дунд санхүүгийн болон даатгалын мэдлэг, хариуцлагатай хандлагыг түгээх стратегийн хүрээнд реппер, продюсер, бизнес эрхлэгч BIG GEE-г албан ёсоор Брэндийн элчээр томиллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн маркетингийн уламжлалт арга хэлбэрээс давж, соёлын нөлөөлөл, бүтээлч индустри, нийгмийн хандлагад суурилсан шинэ үеийн брэнд харилцааны загварыг хэрэгжүүлэх зорилготой юм. Ингэснээр даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний ойлголтыг залуу үе болон өргөн олон нийтэд илүү энгийн, хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх нөхцөл бүрдэх юм.
Брэндийн элчийн хувиар BIG GEE нь “Иншүрко Даатгал” ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн нийгмийн хариуцлагын (CSR) хөтөлбөрүүдийг урлаг, контент, соёлын нөлөөллийн шинэлэг хэлбэрээр олон нийтэд таниулахад оролцоно. Тэрээр залуучуудын соёлын оролцоог ашиглан санхүүгийн эрсдэлийн ойлголт, даатгалын ач холбогдлыг илүү бодит, өдөр тутмын амьдралтай уялдуулан хүргэхэд чиглэн ажиллах юм.
Энэхүү түншлэл нь брэндийн танигдалт, итгэлцэл болон хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна даатгалын салбарт инновац, соёлын интеграцчилал, контент суурьт маркетингийн шинэ чиг хандлагыг бий болгоход чухал нөлөө үзүүлэхээр байна. Мөн залуучуудын санхүүгийн боловсролыг дэмжих, хариуцлагатай хэрэглээний хандлагыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.
“Иншүрко Даатгал” ХХК нь цаашид харилцагч төвтэй, инновацид суурилсан өсөлтийн стратегийг тууштай хэрэгжүүлж, дижитал болон соёлын маркетингийн шинэ арга барилыг нэвтрүүлэх замаар даатгалын салбарын хөгжилд эерэг өөрчлөлт авчрах зорилготой ажиллаж байна.






